Утсаар захиалах · +976 8870 7787
KBeauty Express

Түгээмэл асуултууд

Хэрхэн захиалга хийх вэ?

Дуртай бүтээгдэхүүнээ сагсандаа нэмээд, “Худалдан авах” товч дарж хүргэлтийн мэдээлэл, төлбөрийн хэлбэрээ сонгоно. Төлбөр амжилттай хийгдсэний дараа захиалга баталгаажна.

Бүртгэлгүйгээр захиалга хийж болох уу?

Тийм, та бүртгэл үүсгэлгүйгээр зочноор захиалга өгөх боломжтой. Захиалгын түүх, урамшууллын оноо цуглуулахыг хүсвэл бүртгэл үүсгэхийг зөвлөж байна.

Ямар төлбөрийн хэлбэр байдаг вэ?

Одоогоор зөвхөн QPay-ээр төлбөр хүлээн авдаг.

Хүргэлт хэдэн төгрөг вэ, хэдэн өдөрт хүрэх вэ?

Баталгаажсан захиалгыг Улаанбаатарт бид 24 цагийн дотор хэрэглэгчийн гарт өөрийн биеэр, найдвартай хүргэж өгнө. Хүргэлтийн төлбөр 6,000₮ байх бөгөөд 150,000₮-с дээш үнийн дүнтэй захиалгад хүргэлт үнэгүй хийгдэнэ — энэ нөхцөл Улаанбаатар болон орон нутагт адилхан хэрэгжинэ. Манай ажилтан очихоосоо өмнө тантай утсаар холбогдож цаг товлох тул холбоо барих утасны дугаар, хүргүүлэх хаяг, орцны кодоо бүрэн гүйцэд, алдаагүй оруулахыг зөвлөж байна. Орон нутагт эдгээр дээр нэмээд унааны хөлс тусад нь гарах бөгөөд захиалга баталгаажсанаас хойш тухайн орон нутгийн унаанд 24 цагийн дотор өгнө. Унааны төлбөрийг хэрэглэгч өөрөө хариуцна.

Бараагаа буцааж/сольж болох уу?

Худалдан авсан бүтээгдэхүүнийг ямар ч тохиолдолд буцаах, солих боломжгүй — сав баглаа боодлыг нь нээсэн эсэхээс үл хамааран. Дэлгэрэнгүйг манай Буцаалтын бодлого-оос үзнэ үү.

Урамшууллын оноо хэрхэн ажилладаг вэ?

Бүртгэлтэй хэрэглэгч захиалга өгөх, сэтгэгдэл үлдээх тутамд төлсөн дүнгийн 1%-ийг оноогоор авна (1 оноо = 1₮). Оноогоо дараагийн захиалгадаа шууд ашиглах боломжтой. Дэлгэрэнгүйг манай Урамшууллын оноо хуудаснаас үзнэ үү.

Захиалгаа хаанаас хянах вэ?

Бүртгэлтэй бол өөрийн профайл хуудаснаас захиалгын түүхээ харах боломжтой.

Асуулт байна уу? Бидэнтэй Messenger/Instagram-аар холбогдоно уу.