Утсаар захиалах · +976 8870 7787
KBeauty Express

Урамшууллын оноо хэрхэн ажилладаг вэ?

Хэрхэн оноо цуглуулах вэ?

  • Худалдан авалт хийх бүрд: Таны төлсөн үнийн дүнгийн 1%-тай тэнцэх оноо таны дансанд автоматаар орно. (Хэрэв та захиалгынхаа тодорхой хэсгийг оноогоороо төлсөн бол зөвхөн бэлнээр төлсөн дүнгээс 1% бодогдохыг анхаарна уу).
  • Сэтгэгдэл үлдээхэд: Худалдан авсан бүтээгдэхүүнээ хэрэглэж үзээд бодит сэтгэгдлээ хуваалцаарай! Ингэснээр тухайн бүтээгдэхүүний үнийн дүнгийн 1%-тай тэнцэх оноог нэмж авах болно. (Жич: Зөвхөн худалдан авалт хийсэн хэрэглэгч тухайн бүтээгдэхүүндээ 1 удаа сэтгэгдэл үлдээж оноо авах эрхтэй).

Оноогоо хэрхэн ашиглах вэ?

  • 1 оноо = 1 төгрөг
  • Захиалгаа баталгаажуулах үедээ “Оноогоо ашиглах” сонголтыг идэвхжүүлснээр, таны цуглуулсан онооноос тухайн захиалгын дүн хүртэлх хэмжээгээр автоматаар хасагдаж тооцогдоно.
  • Оноо ашиглахад хамгийн бага болон хамгийн их үнийн дүнгийн хязгаарлалт байхгүй тул та хүссэн хэмжээгээрээ уян хатан ашиглах боломжтой.

Анхаарах зүйлс:

  • Та цуглуулсан онооныхоо нийт үлдэгдлийг өөрийн Профайл хуудаснаас хэдийд ч шалгах боломжтой.
  • Урамшууллын оноо нь зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчдэд олгогдоно. (Зочноор /guest/ нэвтэрч хийсэн захиалгад оноо тооцогдохгүй тул та заавал бүртгүүлэн нэвтэрч ороорой).

💡 Танд өөр асууж тодруулах зүйл байвал манай Түгээмэл асуултууд хуудастай танилцана уу.